Horoscope.mn
Зурхай, зурхайн мэдээ мэдээлэл
Зурхайн мэдээ, мэдээллийн Horoscope.mn вэбсайт маань аппликейшнтай боллоо. Хэрэглэхэд маш ойлгомжтой байдлаар шийдсэн апп маань таалагдана гэж итгэж байна.
Та бүхэн манай аппликейшнээс дараах мэдээллүүдийг авах боломжтой.
Цаг үеийн зурхай
Энэ нь ордуудын өдөр тутам, долоо хоног, сар тутам, жилийн зурхай бөгөөд өдрийн зурхай өнөөдөр, маргааш гэсэн форматаар ордог.
Сарын төлөв
Бидний өдөр тутмын амьдралд эрчимтэй нөлөөлөн оршдог нар, сар, Буд, Сугар, Ангараг гаргийн хөдөлгөөнд үндэслэгддэг бөгөөд сар тутам тохиох боломжийн үеэс эхлээд болгоомжтой байх өдрүүдийг харуулдаг.
Сарны хуанли
Сар дэлхийг нэг бүтэн тойрох үечлэлд үндэслэдэг цаг тооллыг билгийн тоолол буюу сарны тоолол хэмээн нэрлэдэг билээ. Сарны тооллоор гаргадаг өдрийн төлөв нь бүх ордын хүмүүст хамаарна.
Төрөл бүрийн сонирхолтой зурхайнууд
Ордуудын зурхайнаас гадна олон төрлийн сонирхолтой зурхай, зурхайтай холбоотой мэдээ, мэдээллүүдийг унших боломжтой.
Ордын тухай
Зурхайн ордуудын онцлог, ерөнхий мэдээллийг эндээс аваарай.
“Зурхай гэдэг зурагдсан зам мөр огтхон ч биш боловч гараг, эрхсийн орчинд юу болж байдаг, тэр нь бидэнд ямар нөлөө үзүүлж болох вэ? зэрэг нь та бидний амьдралтай салшгүй холбоотой оршдог.